Кадыровын мэдэгдэл Чечень, Дагестаны хооронд яс хаялаа

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 15

ОХУ-ын Чеченийн тэргүүн Рамзан Кадыров Дагестаны холимог тулаанч Хабиб Нурмагомедовыг илт дайрч, гутаасан мэдэгдэл хийсэн нь хоёр ард түмний хооронд дайсагнал үүсгээд байна.

Магадгүй Рамзан санаатайгаар ийм үйлдэл хийсэн биз.
 


Кадыров Хабибийг “UFC холбооны төсөл болохоор амжилтад хүрсэн. Чеченийн тулаанчтай тулалдах юм бол их хэмжээний мөнгө гаргая. Чи ялж чадах уу” гэх зэргээр өдөөн хатгасан.

Үнэндээ одоогийн байдлаар Чеченьд Хабибитай тулалдах хэмжээний тамирчин байхгүй. Гэхдээ угаасаа Кавказын ард түмэн дунд дайнч, мафийн хэмжээнд зохион байгуулалттай гэмт хэрэг хийдгээрээ чеченүүд л илүү алдартай.

Шведэд амьдардаг чечень тулаанч Хамзат Чимаев хэмээх этгээд сүүлийн үед Кадыровыг дагаж гүйдэг болоод байгаа. Үнэтэй машин ч бэлгэнд авсан. 19 настайдаа Шведэд цагаачилсан Хамзат Кадыровын даалгавраар Хабибийг сүүлийн үед ихэд өддөг болсон. “Хэрэв хүсвэл Хабибийг нам цохино” гэж мэдэгдэл хүртэл хийсэн юм.
 


Кадыровын мэдэгдлийн дараа Хабибийн хамаатан, UFC-ийн тулаанч Абубакар Нурмагомедов Хамзатад хандан “Чи их хурдан томорчээ. Чеченьд хүний эрх зөрчдөг гэж гомдол гаргаж байгаад чи Шведэд амьдрах эрх олж авч байсан. Одоо харин нэр алдарт гараад ирэхээрээ Чеченьд буцаж ирээд энд сайхан гэж яриад л. Саяхан Америкт чи бидэнтэй хамт хоолонд орж, бэлтгэл хийн, сүмд очиж байсан. Ахан дүүс гэж биднийг нэрлэдэг байлаа. Харин одоо зодно, цохино гээд л” гэж бичсэн.
 


Хамзат Чимаев хариуд нь “Би хаана амьдрахыг хүснэ, тэр газартаа амьдардаг. Харин чи Абубакар Европт байдаг дагестанчууддаа нэг юм дамжуулаад хэлээд өг. Та нар Европт ирэхээрээ яагаад өөрсдийгөө дагестан гэж хэлдэггүй, чечень гэж хэлдэг юм бэ” гэж дайрснаар асуудал хоёр ард түмний хэмжээнд хүрлээ.
 

Абубакар Нурмагомедов “Хамзат, чи яагаад сэдвийг олон тоонд оруулаад байна? Би ганц чамтай л ярьж байна. Чи ганц өөрийгөө л хариуц. Эсвэл чи “Бид олуулаа, харин чи ганцаараа” гэсэн уриатай юм уу? Миний хувьд холимог тулаан бол спорт. Би агуу аварга болох гэж оролдоогүй, хэн нэгнийг ална хядна гэж хашгараагүй. Харин чи л ганцаараа бүгдийг ална, ялна гэж хэл амаараа л орилж байна. Би энд хөрш, ах дүү улсын хүмүүс, исламын шашинтнуудын хувьд байх ёстой зан чанарын талаар ярьж байна” гэж бичин, маргаан үргэлжилсээр байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(94.234.53.35) 2021 оны 05 сарын 18

Багууд угаасаа хэзээний яснаасаа цуснаасаа ийм алай гарууд байдын худлаа сүрийг үзүүлнэ яг тулаад бариад авахаар найзаа ах дүү минь бид адилхан Чоно шүтдэг ард түмэн гэж манай далбаан дээр Чоно байдаг гээдл гар бариад салчихна.Орхиод явхаар ардаас утасдаадл ална тална хүйс тэмтэрнэ гээдл бусдыгаа цуглуулцан сүрийг үзүүлж сүржигнэж өгнө.Ер нь бол манай Хулхи хурандаархуу урваач шарваач араас хутга шаадаг дунд нь хов зөөж яс хаядаг мөртлөө бас сүр Данзангууд байдаг юмоо‼️‼️‼️

9  |  1
Tom(66.181.191.249) 2021 оны 05 сарын 18

Kkk baguud ertnees tomchuulyn gar hol zuudag nohoi ni bj amidarch irsen yum

3  |  2
Zochin (103.229.122.253) 2021 оны 05 сарын 18

Baganbekuud hezeed iim. Gol n bid iim tuvshind doosh orson n denduu gutamshig. Edniig bid zasaj zohitsuulj baisan undesten shuu dee.

3  |  1
Зочин(103.229.121.194) 2021 оны 05 сарын 18

Энэ оросын багуудын хэруулээс манай ундэсний бехийн оркуудын дур зураг яг дурээрээ харагдаж байна даа

9  |  2
ww(103.229.120.213) 2021 оны 05 сарын 15

qqqqq

0  |  0
Top