20 нас хүрсэн Алина Загитовагийн талаарх 20 баримт

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Өнөөдөр олимпын аварга Алина Загитова 20 нас хүрч байна. Үзэсгэлэнт татар охины тухай 20 баримтыг танилцуулж байна.
 

Бүтэн нэр - Алина Ильназовна Загитова. Аав ээж нь нэг нас хүрсэн охиндоо нэр өгч амжаагүй байлаа. Нэг өдөр телевизээр уран сайхны гимнастикийн од Алина Кабаевагийн тухай нэвтрүүлэг үзэж сууж байгаад охиндоо Алина нэр хайрлажээ.
 

Татар үндэстэн. Аав  Ильназ Загитов нь хоккейн багийн дасгалжуулагч. Ээж нь уран гулгалтын тамирчин болох гэж мөрөөдөөд чадаагүй тул охиндоо мөрөөдлөө шилжүүлжээ. Алинагийн дүү Сабина Загитова мөн уран гулгалтаар хичээллэдэг.
 

Таван настайгаасаа уран гулгалтаар хичээллэж, долоон наснаасаа тэмцээн уралдаанд орж эхэлсэн. Зөрүүд бяцхан охин дасгалжуулагчтай зөрчилдөж, багаасаа хөөгдөж байв. 15 нас хүртлээ гулгалтыг 7 удаа хаяад эргэж ирсэн охин.
 

“Vogue” сэтгүүлд зураг авхуулсан.
 

Алина амттанд маш дуртай.
 

Багаасаа уран зураг зурах дуртай, авьяастай. Тайвшрахын тулд зураг зурдаг гэж нэгэнтээ хэлж байв.
 

Хоккей үзэх дуртай. Спортын салбарт дээд боловсрол эзэмших мөрөөдөлтэй.
 

Эмээ нь ач охиныхоо тоглолтыг үзэх гэж компьютер ашиглаж сурсан байна. Эмээ нь мэргэжлийн хүн мэт зөвлөгөө өгдөг.
 

1 муур, хоёр үхэр хулганатай. Мөн япончууд түүнд акита үүлдрийн нохой бэлэглэсэн.
 

Бейонсе, Майкл Жексон, Сиа нарыг сонсох дуртай.
 

2018 онд ОХУ-ын Гавьяат тамирчин цол хүртсэн.

Уриа үг нь “Хэцүү байх тусам илүү сайхан”.

Алина Загитова дэлхийн түүхэнд Км Юү Нагаас хойш гарсан хоёр дахь уран гулгалтын бүх том тэмцээнд түрүүлсэн тамирчин.
 

Исламын шашинтай.

2019 оны 12 дугаар сард тэмцээн уралдаанд орохоо түр завсарлаж байгаагаа мэдэгдсэн.

Түүний нэрээр нэрлэгдсэн онгоц, уралдааны морь байдаг.
 


2021 оны тавдугаар сарын байдлаар чансааны 9-д бичигдэж байна.

Японы Shiseido, Airweave компанийн албан элч. Түүний ази төрх япончуудыг байлдан дагуулсан юм.

2018 онд олимпын аварга болоход нь улсаас машин бэлэглэсэн. Бэлгийн машинаа унаж яваад насанд хүрээгүй, жолооны эрхгүй хэмээн торгуулж байв.

2019 оноос албан ёсны тэмцээнд оролцоогүй тул одоо дэлхийн чансааны дөнгөж 78-д жагсаж байгаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.27.41) 2022 оны 05 сарын 19

Тэмцээн, уралдаанд оролцдоггүй тамирчин аж.

0  |  0
Top