Ирэх намар болох ОХУ-ын Төрийн Думын сонгуульд уламжлал ёсоор олон тамирчин хүч сорихоор болжээ. Эрх баригч Единая Россия намаас сонгуульд өрсөлдөх тамирчдын нэрс тодорхой боллоо.
Биатлоны дэлхийн 4 удаагийн аварга Владимир Драчев Ленинград мужид дэвшинэ. Тэр 2016 оноос депутатын алба хашиж байгаа.
Энэ тойрогт мөн 2006 оны олимпын аварга тэшүүрч Светлана Журова өрсөлдөнө. Журова 2007 оноос Төрийн Думд байгаа.
Олимпын гурван удаагийн аварга хаалгач Владислав Третьяк Ульяновск мужид нэрээ дэвшүүлжээ. Тэр 2003 оны депутат.
Олимпын хошой аварга хоккейч Вячеслав Фетисов (2016 оноос депутат) Подольскт өрсөлдөнө.
Биатлоны дэлхийн аварга Антон Шипулин Свердловск мужид хүч үзнэ.
Уран гулгалтын олимпын гурван удаагийн аварга Ирина Роднина 2007 оноос хойш гурван удаа сонгогдсон хашир депутат. Тэр Москва мужид өрсөлдөнө.
Олимпын гурван удаагийн аварга, ОХУ-ын Цанын холбооны дарга Елена Вяльбе намын жагсаалтаар Иванов мужид очжээ.
Биатлоны олимпын хошой аварга Сергей Чепиков Свердловскт өрсөлдөнө. Тэр 2016 онд анх сонгогдсон.
Мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Николай Валуев Брянскийн ганц мандаттай тойрогт хүч үзнэ. Тэр 2011 оноос хойш Төрийн Думд сууж байгаа.
Уран сайхны сэлэлтийн 19 удаагийн дэлхийн аварга Наталья Ищенко Калининград мужид нэр дэвшинэ. Тэрээр энэ мужийн Спортын сайдын албыг хашдаг.
Шатрын дэлхийн аварга асан Анатолий Карпов Тюмень мужийг сонгосон. Тэр 2011 оноос хойш депутатын албыг хашиж байгаа билээ.
2004 оны олимпын аварга Артур Таймазов Хойд Осетид өрсөлдөнө.
Сэтгэгдэл ( 2 )
Ганц манайд бөхчүүд улстөрд ордог гэж бодтол хойд хөрш маань адил юмаа
Монгол шиг тогтолцоотой айн?