Номхон далайд хүчтэй газар хөдөлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 19

Номхон далайд 6.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай АНУ-ын Геологийн албанаас мэдээлжээ.

Газар хөдлөлт UTC цагаар 0.42 цагт (Улаанбаатарын цагаар 08.42) бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн голомт 10 км гүнд Истер арал дахь Анга Роа хотоос 659 км зайд бүртгэгджээ.

Хохирлын талаар мэдээлэл ирээгүй бөгөөд цүнамигийн аюулын сэрэмжлүүлэг зарлаагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top