СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч баримт бүрдүүлж, өөртөө тэтгэвэр тогтоолгожээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 05 сарын 28

Архангай аймгийн иргэн хуурамчаар бичиг баримт үйлдэж, өөртөө тэтгэвэр тогтоолгосон хэрэг хуулийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс цагдаагийн байгууллагад  албан бичиг илгээсэн байна. Дээрх албан бичигт, тус аймгийн харьяат иргэн 58 настай эрэгтэй хуурамчаар нотлох баримт бүрдүүлж, тэтгэвэр тогтоолгосон тухай дурджээ. Архангай аймгийн цагдаагийн газраас уг мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад сэжигтэн этгээд нь одоогоос хоёр жилийн буюу 2019 онд хуурамчаар нотлох баримт бүрдүүлж, нийгмийн даатгалын санд 7,440,000 төгрөгний хохирол учруулсан болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ.

Сүүлийн үед хуурамчаар бичиг баримт үйлдэх, ашиглах хэргүүд олноор бүртгэгдэх болсон. Хэрэв хуурамчаар бичиг баримт үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.2 дугаар зүйлд зааснаар “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.9.46.234) 2021 оны 06 сарын 01

Баабар хүртэл хуурамч бичиг баримтаар тэтгэвэр тогтоолгосон гээд л С.Эрдэнэ гэрчлээд байсан биз дээ тэгээд дээдчүүл нь ялгүй өнгөр ч доод албан тушаалтангууд ялаа үүрдэг байж таарахгүй бүгд л нэг хуулинд захирагдах ёстой шүү...

0  |  0
Зочин(139.5.216.34) 2021 оны 05 сарын 30

Гайхамшигт ”ардчилагчдийн” бүтээл авлигыг ашиглаж сурсан хүн ч чамгүй л олон байгаа даа.

0  |  0
??????(202.21.113.146) 2021 оны 05 сарын 29

1 өдөр ч улсад ажил хийж шимтгэл төлж үзээгүй нөхдүүд насаараа ажилласан хүнээс илүү тэтгэвэр тогтоолгоод байгаа тохиолдол зөндөө байнөө, шударга бус

0  |  0
иргэн(64.119.19.80) 2021 оны 05 сарын 29

Улсад ажил хийж үзээгүй ажилсан байхгүй хүмүүс тэтгэвэрт /тэтгэврийн нас болоогүй/гарчихсан байдаг нь тэтгэврийн тогттолцооны гажуудал шүү дээ.Шудрага шалгалт оруулвал тэтгэвэр халамж авагчидын 50% хэцүү байдалд орно шүү. Төр маш их мөнгөө буцаааж авах бололцоотой.

0  |  0
зочин(66.181.161.122) 2021 оны 05 сарын 29

хуль зөрчиж хулгай хийхэд тусалсан хамжсан хариуцлага алдсан итгэл хариуцлага алдсан бол яахч аргагүй шүдээ архангайд тийм залилан гарсан юм бол архангайгаа бүх судыг нь шалга дараа асудал тодорхой болно доо

0  |  0
зочин(66.181.161.122) 2021 оны 05 сарын 29

тэтгэврийг хуурамчаар тогтоолгож улсыг хохироож байгаа хүмүүс монголоор дүүрэн байгаа тэтгэвэр тогтоолгосон нас нотлох баримтыг улсын хэмжээнд шалгавал олонч хуурамч асуудал хуйвалдаан илрэнэ нэн ялангуяа татан буугдсан аж ахуйн нэгжүүдийн архивын материалыг ашиглан олноор тэтгэвэр тогтоолгох заль газар авсан шү

0  |  0
Зочин(124.158.66.30) 2021 оны 05 сарын 30

НД ийн байцаагч нар ажилласан жил хүрээгүй нас нь хүмүүсийн тэтгэвэрийг хахууль авч өндөр тогтоодог нь үнэн ш дээ

1  |  0
Zochin(192.82.89.11) 2021 оны 05 сарын 29

Nd.han shuuhiin humuusiin tuslamjtai iim yum hj bgas blgui dee. Hun gantsaaraa bichig tsaas gariin useg geed baahan zuilsiig yaj hiihew dee. Hoorhii baahan hahuuli ogood l oroo blgui

2  |  0
Иргэн(202.9.40.177) 2021 оны 05 сарын 30

Энийг цагдаад өгөөд байх нь ч хаашаа юм бэ дээ. НД-ын ажилтнуудын хийсэн л ажил шүү дээ. Тэгээд 2 жилийн дараа би үхэхээр чи үх гэж байгаа юм байна л даа. Угаасаа Архангайн НД-ынхан баахан хуурамч тэтгэвэр түгтоогоод зугтаагаад ажлаасаа гарцгаасан гэсэн яриа гараад л байгаа штээ. Өөрсдөө хүнд хууль бус зүйл зааж өгч хийлгэчихээд гэмгүй хүнийг хэрэгт түлхээд байхдаа яах вэ дээ.

6  |  1
Зочин(64.119.22.21) 2021 оны 05 сарын 28

Хяналт муу байна.

1  |  0
Top