Малдаа яваад сураггүй болсон охиныг эрэн хайж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 06 сарын 07

Өчигдөр буюу зургаадугаар сарын 6-ны өдөр Хөвсгөл аймагт 10 настай охин сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.

Уг дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн онцгой байдлын газраас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна. Охин тус өдрийн өглөө малдаа явахаар гараад одоог хүртэл сураггүй байгаа ба эрлийн ажиллагаанд Арбулаг сумын иргэд, охины ар гэрийнхэн хамтран оролцож байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top