Урьдчилсан дүн: МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулав

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль өнөөдөр /2021.06.09/ боллоо.

Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн-Электорат" эвслээс Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдлөө.

Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос санал хураалтын дүнг танилцуулж байна. 

Урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 65 хувийн дэмжлэг авч, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах нь тодорхой боллоо.

Тэрбээр СЕХ-ноос санал хураалтын дүнг урьдчилсан байдлаар шууд дамжуулж танилцуулсны дараа намын байрандаа мэдээлэл хийв. 

Нэр дэвшигч У.Хүрэлсүх "Манай иргэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санал хураалтын дүнг бидэнтэй хамт авч байгаа гэдэгт итгэлтэй байна. Миний бие 65 орчим хувиар ялалт байгуулж байна. Энэ бол эхэлсэн ажлаа дуусгах том хариуцлага. Төр засгаа тогтвортой байдлаар ажиллах итгэл найдвар өглөө. Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг би хичээл зүтгэлээр хариулах болно. АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ, "Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат нартаа улстөрийн ажилд амжилт хүсье. Гэр бүлд нь сайн сайхныг хүсэн ерөөе. Монголынхоо ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Монгол Улсын төлөө зүтгэе" гэлээ. 


Улсын хэмжээнд нийт 2087 хэсгийн хороонд санал хураалт явагдсан юм. 

Сонгуулийн ирц 21:30 цагийн байдлаар 52,69 хувьд хүрч, нийт сонгогчдын 1 сая 75 мянга 938 нь санал хураалтад оролцсон талаар СЕХ мэдээлээд байна. Ийн сонгогчдын 50-иас дээш хувь нь саналаа өгснөөр аль нэг хэсэг, аймагт ирц 50 хувьд хүрсэн эсэхээс үл хамаарч сонгууль ирцийн хувьд хүчин төгөлдөр боллоо. Сонгуулийн ерөнхий хороо 22:00 цагийн байдлаарх ирцийн мэдээг хараахан тасалбар болгож, зарлаагүй байна. 

ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 

 

НЭР ДЭВШИГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ТОВЧ НАМТАР


Төрсөн газар
 

  • Улаанбаатар хот

Төгссөн сургууль, боловсрол
 

  • 1985 онд нийслэлийн хоёрдугаар сургууль
  • 1989 онд Батлан хамгаалахын их сургууль
  • 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын арга зүйч
  • 2000 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч
  • Улс төр судлаач мэргэжилтэй

Ажилласан байдал
 

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар анги, улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв Хороо, улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, зөвлөх
  • 1996-1997 онд МАХН-ын Залуучууд хөгжил төв, ерөнхий захирал
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
  • 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
  • 2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөл, УЗ-ийн гишүүн
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
  • 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
  • 2007 оноос Монголын Зүүний Хүчний Холбоо, ерөнхийлөгч
  • 2008-2012 онд Монгол Ардын Нам, Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2017-2021 оны нэгдүгээр сар хүртэл Монгол Улсын Ерөнхий сайд
  • 2017 оноос Монгол Ардын Намын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал
 

  • Алтангадас одон
  • Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон

Гадаад хэл
 

  • Англи, Орос

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.22.141) 2021 оны 06 сарын 10

Хярвас болог...

0  |  0
Zochin(202.179.27.19) 2021 оны 06 сарын 10

Mongol uls orshih uu es orshih uu gedegiin suulchiin naidvar avral ni gej itgej ard irged chini tanii toloo sanalaa ogloo. Tanii Mongol ulsaa hogjil tsetsegleld hurgeh setgel zutgeld tani amjilt erooe.

0  |  0
zochin(153.160.111.123) 2021 оны 06 сарын 10

Heden jiliin umnuus beltgel hiij ,ursuldugch boloh humuusee shahaj zailouulj baij buzar argaar garahaas uurgui baidald hurgesen!Olonh ni Battulkga-g songoh huseltei bsan shuu.Uuuruus ni uur songolt uldeegeegui buzar amitan!!!!

0  |  0
Бат(202.9.46.222) 2021 оны 06 сарын 10

Нам намчирхал яахав Би МАН-г дэмжсэн таны санал мөн таарч байвал би олохийн адил сэтгэж байнаа гэж сэтгэл дүүрэн бодох ёстой

0  |  0
Иргэн(192.82.86.202) 2021 оны 06 сарын 10

Ард түмэн минь арай ч дээ.Монгол хүн ийм зориггүй,зорилгогүй,золбоогүй болсныг өнөөдрийн сонгууль харууллаа.Гутамшиг.Хойшид хууль гэж шудрага ёс гэж ярихаа больцгоо...Эрх баригч луйварчдынхаа хууль зөрчсөн талхидлага доор үе дамжин үр удмаараа мөлхөцгөө.

0  |  0
.(103.212.117.193) 2021 оны 06 сарын 09

Эх орноосоо уравсан, худалдсан хүмүүсдээ арга хэмжээ аваарай\nЭлбэгээ батүүл баярцогт сайханбилэг гээд л байгаа шүү

1  |  0
tvi(202.9.46.220) 2021 оны 06 сарын 09

haraal idsen hudal songuuli.ymar ch ursuldugch alga.battulga harin jinhene tugs ylalt baiguulj bj.vvr tsaital ger bvleeree demjij blaa.hvrelsvh bol garaagvii ch garah n todorhoi

0  |  0
.(103.212.117.193) 2021 оны 06 сарын 09

Одоо зүтгээд байждээ хө, манай намын эрдэнэ арай бишээ ёоо намайг нэр дэвшүүүлчихгүй намаасаа гарнаа яадгын

1  |  0
Gomboo(172.58.43.45) 2021 оны 06 сарын 09

30 n get buliig ustgah ajild tani amjilt husie!

0  |  0
Goyo doo(66.181.161.85) 2021 оны 06 сарын 09

Goyoo goyo odoo yag neg uhnaa guai uhna saihan. Bugdeeree 6 jil uhna dagasan honinshig horgoloo tsuvuulaad ovsoo zajlaad salhi dagaad uruudaad l amidarna da. Mongoldoo oldoj baigaa gants hun ni iim l yum chin. Bolovsrol ni hudla, setgelgee ni feodal, uhamsar ni 19r zuun. Zaya maani ene. Oor chadal ugaasaa baihgui hoino saihan ineegeed l amidarna shu de.

1  |  2
zochin(73.111.180.213) 2021 оны 06 сарын 10

mongolchuudyn zaya buyan xariagyi baunaa mash zon songolt bolloo

4  |  2
Irgen (109.76.85.174) 2021 оны 06 сарын 10

Songuuliin alban yosnii site ni yamar site b.na

0  |  1
Баатар(202.126.89.56) 2021 оны 06 сарын 09

За ингээд хорт хавдар болсон элбэг мэтийн явуургүй санаархал таслагдлаадаа

2  |  2
Top