Японы хүнсний “Нагатаниэн” компаниас озэки Асанояматай байгуулсан зар сурталчилгааны гэрээгээ цуцалснаа зарлалаа.
Асанояма хөл хорионы дэглэм зөрчсөн хэргээр Сүмо бөхийн холбооноос нэг жил барилдах эрхээ хасуулаад байгаа билээ.
“Нагатаниэн” компаниас “Сүмо бөхийн холбооны шийдвэрийг хүндэтгэн гэрээгээ цуцлахаас өөр аргагүй боллоо. Үнэхээр харамсалтай байна” гэж албан ёсоор мэдээллээ.
Тус компани Асаноямад 20 мянган ам.долларын үнэтэй ёслолын маваши хийж өгсөнөөс гадна барилдаан болгон дээр нь шагналын мөнгө тавьдаг байлаа. Мөн зар сурталчилгаандаа тоглуулах гэрээ байгуулаад байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )