Диана гүнж Парист аймшигт осолд орсныхоо дараа машинаас гаргах үеэр ухаантай байсан гэж түүнд тусалсан гал сөнөөгч, түрүүч Ксавье Гурмелон ярьжээ.
Диана гүнж, түүний дурлалт залуу, Египетийн тэрбумтны хүү Доди аль-Файед болон жолооч Анри Поль нар 1997 оны наймдугаар сарын 31-нд Парист автомашины ослоор амиа алдсан юм. Доди аль-Файед, жолооч Анри Поль нар газар дээрээ амьсгал хураасан бол Диана гүнж, түүний бие хамгаалагч Тревор Рис-Жонс нар хүнд гэмтсэн ч ухаантай байжээ.
Ослын газарт эмч нар болон галын албаныхан ирсэн байна. Эмч нар гаднаа маш аймшигтай гэмтсэн Треворт анхны тусламж үзүүлж байхдаа Дианаг илүү хүнд гэмтсэнийг нь мэдээгүй аж. Тэрээр зүрх нь зогсох гэж байсан ч хөдөлж, ярьж байжээ. Түрүүч Гурмелоны ярьснаар Диана юу болсныг ухаарахгүй байсан бөгөөд мөр нь хүнд гэмтсэн байжээ.
Доди Аль-Файедын цогцсыг машинаас гаргаж, түрүүч Гурмелон Дианатай хамт үлдэхэд гүнж англиар “Бурхан минь, юу болсон юм бэ” гэж асуусан байна. Түрүүч “Би түүнийг тайвшруулахыг оролдож, гараас нь барьж байлаа. Шарх, цуснаас болоод би түүнийг Диана гүнж гэж таниагүй. Түүний амьсгал, зүрхний цохилт нь аюул дагуулахааргүй байсан. Эмэгтэйг түргэн тусламжийн машин руу зөөхөд би тусалсан” гэж The Sun сонинд ярьжээ. Уэлсийн гүнж эмнэлэгт очоод хоёр цагийн дараа нас барсан юм.
Диана, Доди нар Сардинд амраад буцахдаа Парист түр буудалласан байжээ. Гүнж найзтайгаа утсаар ярихдаа хүүхдүүдтэйгээ хурдан уулзмаар байгаагаа хэлж байсан гэнэ.
Сэтгэгдэл ( 7 )
Нэг өдөр нэг охин Диана мундаг хүн байжээ гээд уйлаад сууж байхвийдээ. Ямар улсын, ямар удмын, ямар түүх дамжиж ирсэн хүмүүс гэдгээ мартахвийдээ.
Англичууд Европын хамгийн хүчирхэг, дэлхийн ч хамгийн хүчирхэг гүрэн байсан. Европын хаад бүгд Английн эзэн хааны гэр бүлтэй ураг барилдсан хамаатнууд байсан. Энэ нь яваандаа аль нэг улсын хаад дахин английн хааны гэр бүлээс хүргэн, бэр авхад цус ойртоход хүргэсэн гэж байгаа юм. Европын улс орнуудын иргэд Уэлсийн гүнж, Английн хатанд бараг өөрсдийн хатан шигээ анхаарал хандуулаад ч байгаа юм шиг. Энэ Диана европдоо, хуучин Английн колон байсан, хэл гарал нэгтэй АНУ, Канад, Австралидаа нэр хүндтэй л юм байгаа биз манай Монголчуудад огт хамааралгүй асуудал. Гадны соёлын нөлөөнд орох хэрэггүй.
САЛЧИХСАН БАЙСАН.ЧАРЛЬЗ НЬ УГААСАА КАМЕЛА ГЭДЭГ НУУЦ АМРАГТАЙГАА САЛАХГҮЙ ТУЛ ДИАНА САЛАХААР ШИЙДЭЭД ЗӨВШӨӨРСӨН ҮЕД НЬ ИЙМ ХОРЛОН СҮЙТГЭЛТ БОЛСОН.
Gunten araar ni tavij gunj salsnihaa daraa bolzoond yavsan shuudee, humuus bas l aimaar bichih yumaa, tuuhiig ni ehleed unshaach!
Нөхрөө араар тавьж явсан
Диана бол Англид алдартай Спенсерүүдийн удмын бүсгүй Жорж Буш оролцоод АНУ-ын таван ерөнхийлөгч тэдний удамтай холын хамаатнууд
Jolooch Henry Paul prince Charlesiin hun shuu dee baaraggui hiih estoi Angliin haanii udmiig shivshgelsen harth garaltai ynkhan baisan U unen ter unen