БНАСАУ-ын төрийн хэвлэлүүд тус улсын удирдагч Ким Жон Уны биеийн жин өөрчлөгдсөн талаар албан ёсоор дурдсан нь түүний эрүү мэндийн талаарх элдэв цуурхлыг үгүйсгэж, БНАСАУ-ын хүнд бэрх үед удирдагч нь үндэстнийхээ сайн сайхны төлөө идэвхтэй ажиллаж буйг харуулах зорилготой гэж БНСУ-ын Сэжон хүрээлэнгийн Хойд Солонгос судлалын төвийн захирал Чон Сон Жан үзэж байна.
Хойд Солонгосын төрийн төв телевиз Пёньяны нэгэн оршин суугч Ким Жон Ун огцом турсанд хотын оршин суугчид шаналж, түүний “ядарсан” царайг хараад нулимс унагахад хүргэж байгаа тухай ярьж буйг үзүүлжээ.
Өмнөд Солонгосын “Чосон Ильбо” сонины эх сурвалжийн мэдээллээр, Ким Жон Ун 170 см өндөр ба жин нь 140 кг орчим байсан нь 30-40 насны хүний хэвийн жингээс хэтрээд байсан юм. Энэ нь Хойд Солонгосын удирдагчийн илүүдэл жин ямар нэгэн өвчнийг илтгэж байх талтай гэсэн таамаг бий. Тус хэвлэлд бичсэнээр, сүүлийн үед Ким Жон Уны ойрын хүрээнийхэн түүнээс жингээ хаяж, амрахыг хүссэн байна. Ким Жон Ун “ард иргэдийнхээ төлөө юу ч хийгээгүй” хэмээн амрахаас татгалзаж байсан ч хожим нь нийслэлээс гарч, нэг сар амарсан. Пёньянд эргэн ирэхдээ тэрбээр маш өөрчлөгдсөн байсан нь намын удирдлагуудыг хүртэл гайхахад хүргэсэн аж. Хойд Солонгосын удирдагч 10 гаруй кг хаяжээ.
Ким Жон Уны эрүүл мэндийн асуудал БНАСАУ-д нарийн нууцалдаг мэдээллийн нэг бөгөөд энэ асуудлыг ярилцдаггүй байна.
Харин энэ удаа Пёньян Ким Жон Уны гадаад төрхөд гарсан илт өөрчлөлтийн талаар нээлттэй хүлээн зөвшөөрсөн нь энэ нь түүний эрүүл мэндтэй холбоогүй болох мөн энэ байдлыг сурталчилгаа болгон ашиглах зорилготой гэж судлаач Чон Сон Жан үзэж байна. Ким Жон Ун ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахын төлөө хэт их ачаалалтай ажиллаж байгаа гэж ард иргэдэд итгүүлэхийг Пёньян хичээж байна гэж тэрбээр онцолжээ
Сэтгэгдэл ( 7 )
Mongolchyydaa bid uyn dytasan uym.Khyrelsykh ba svgiin Batbold nariin tuluu yilaldaya.kHyatadiin komynist pashis namiin yyreg gytsetegegch urvagch MAN niikhanii tuluu yilaldaya.
Mongolchyydaa bid uyn dytasan uym.Khyrelsykh ba svgiin Batbold nariin tuluu yilaldaya.kHyatadiin komynist pashis namiin yyreg gytsetegegch urvagch MAN niikhanii tuluu yilaldaya.
ugaasaa l udirdagchaa kharakhaaraa khucheer uilaad bdag ard tumentei uls biz dee...
Удахгүй манайд яг ийм гажиг зүйл нүүрлэнэ. Хүүкээс бол ядах юмгүй ийм авир гарахаар юм билээ. Жилийн өмнө ард түмэн намайг хамгаална гээд шааж байсан пяхлуу сая тангараг өргөх ёслол хийж, цэргийн бэсрэг парад алхуулахдаа халдвар хамгааллын дэглэмийг ойшоогоогүй мөртлөө цуглаж, жагссан иргэдийг цагдаагаар баривчлуулж байх жишээний. ЖДҮчин Содбаатар, Энхбаяр хоёрыгоо баруун, зүүн гараа болгочихсон байж энэ тэр. МАН-ын хэдэн тэнэг пяхлуунуудтай зогсоо, зайгүй тэмцэж зайлуулах хэрэгтэй. Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ гэх мэт ямар ч мэдлэг, боловсролтой, чадваргүй түрийний бөөснүүдийг...
Бид удахгүй худлаа нулимс унагадаг болно.
Өөрсдийнх нь амьдрал л нулимс унагмаар байгаа байх даа, тэнэг юмаа
Инээдэмтэй юм аливаа нэг улс ард иргэдийнхээ төлөө санаа тавьж байгаа асуудлыг удирдагчийнхаа биеийн жингээр хэмжиж байдаг. Моциализмын гоцрогдолоо гэж тэр дээ кк.