2019 оны зургаадугаар сард Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас БНХАУ-аас их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар тээвэрлэн, оруулж ирсэн гэх үндэслэлээр Э.Энхбат нарын гурван иргэнийг баривчилсан байдаг.
Улмаар хэргийг шүүхээр хэлэлцэж, Э.Энхбат нарт найман жилийн хорих ял оноосон. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгын уучлалд хамрагдаж, ялын хэмжээнээсээ 2.5 жилийг хасуулаад байгаа юм. Ингэснээр хоёр жил гаруйн хугацаанд ял эдлээд байгаа Э.Энхбат, мөн магадлангаар суллагдах боломж бүрджээ.
Бидэнд олдсон мэдээллээр, Э.Энхбат нарын дээрх хэрэгт хэд хэдэн цагдаагийн алба хаагч хамааралтай гэгдэж байгаа бөгөөд тэд авлига авсан байж болзошгүй байгаа гэнэ. Тодруулбал, хэрэг шалгагдаж байх хугацаанд эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхи алга болсон гэх ба гэмт хэрэгтнүүдийн хилээр оруулж ирсэн мансууруулах бодисны хэмжээг хэд дахин багасгаж, өөрсдөдөө авсан гэх мэдээлэл байна.
Түүнээс гадна тухайн үед Эрүүгийн цагдаагийн албанд ажиллаж байсан Т, Н, О гэх мөрдөгч, газрын дарга нар өндөр үнэтэй орон сууц авлигад авсан байж болзошгүй гэх мэдээлэл ч бий.
Гэвч хэрэг нэгэнтээ өнгөрч, шүүхээр хэлэлцэгдэн тасраад байгаа нь энэ юм. Харин Э.Энхбаттай хамт ял авсан хоёр иргэн хэргийг шударга бус шүүсэн гэж үзэж байгаа гэх ба дахин шалгуулах хүсэлтэй байгаа гэгдэж байна.
Дашрамд дурдахад, Э.Энхбат өмнө нь шүүхээс гурван удаа ял буюу 1.6 жилийн ял шийтгүүлж байсан. Тэрбээр хууль бусаар ховор амьтны түүхий эд, байлдааны галт хэрэгсэл, буу хадгалсан болон хар тамхи мансууруулах бодисын хэрэгт тус тус холбогдон шалгагдаж байсан рецедив хэрэгтэнд тооцогддог байна.
Сэтгэгдэл ( 5 )
Neg muu shipongiin xadaasiig diilehgui bol tur gj baigaad yaadin
Баттулга нь хүртэл оролцоод байхаар
Ug hun ni hunleg uhaantai hunsen . Iim l boldog um bh daa . Aav eej ah duu nar ni , ehner huuhduud geed hichneen goy humuus bdg bilee de. Olon jiliin umnuh zaluu nasiig ni bodon bichle
монголын төр шар Энхээг барах уу
ene ayultai etgeed ayultai gemt heregtei baina shdee Avilgal avsan ter tsagdaa nariig dahin mash nariin shalgaachee Har tamhi oruulj irne gej yu gesen ug ve Shorond ni hataagaache myy lalriig yadag myy gar ve