Японы төв болон зүүн хэсгээр аадар бороо хэдэн өдөр үргэлжлэн орж, хөрсний гулгалт үүсжээ.
Японы Шизүока мужийн Атами хотод хөрсний гулгалтын улмаас 20 гаруй хүн сураггүй болжээ. Атами хотод ширүүн бороо орж байгаа нь аврагчдын ажилд хүндрэл учруулж байгаа аж. Хөрсний гулгалтын улмаас 130 байшин сүйдэж, дөрвөн хүн нас баржээ.
Хөрсний гулгалт дахин үүсэх аюултай байгааг цаг уурчид сэрэмжлүүлсэн байна.
Хүмүүс доор нь байж болзошгүй хөрсний нурангийг зайлуулах ажил үргэлжилж байгаа гэнэ.
Атами хотод хөрсний нуралтын урт нь 2 км үргэлжилжээ.
Сэтгэгдэл ( 0 )