Байгалийн гамшгийн улмаас найман хүн амь насаа алджээ

Админ | Zindaa.mn
2024 оны 09 сарын 26

Үргэлжилсэн аадар борооны улмаас үүссэн байгалийн гамшигт нэрвэгдсэн Японы Ишикава мужийн Ното хойгийн найман оршин суугч амь насаа алдсан тухай тус улсын телевизийн NHK суваг мэдээлсэн байна.

Түүнээс гадна 7 хүний хувь заяа тодорхойгүй байгаа бөгөөд тэдгээрээс хоёр нь  сураггүй алга болсон бол үлдсэн хүмүүстэй нь холбогдож, аюулгүй байгааг нь тогтоох боломжгүй байгаа тухай орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Есдүгээр сарын 24-ний оройн байдлаар хөрсний гулгалт үүсч, мод их унасан учраас зарим суурингийн зам харилцаа хаагдсан аж. Мөн борооны усанд олон байшин автаж, зарим нь хөрсний гулгалтын улмаас нурсан байна. Нурсан байшингийн нарийн тогтоохоор ажиллаж байна.

Цаг уурчдын хэлж байгаагаар, хойг дээр энэ оны эхээр цуврал газар хөдлөлт болсны дараа Ното дүүргийн хөрс одоо болтол нэн сийрэгжсэн хэвээр байгаа болохоор багахан бороо орсон ч хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй байгаа ажээ.

Л.Батбаяр 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top