ТОКИО 2020: Олимпын нээлтийн тоглолтод Японы софтболчид ЯЛЛАА

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 21

Токиогийн олимп өнөөдөр /2021.07.21/ софтбол, эмэгтэй хөл бөмбөгийн тэмцээнээр эхэллээ.

Олимпийн нээлтийн тоглолтод Японы баг ялалт байгууллаа. Олимпын наадмыг нээж Япон, Австралийн софтболын баг тоглов.

Фүкүшима хотын Азүма бейсболын цэнгэлдэхэд үзэгчгүй болсон тоглолтод Японы бүсгүйчүүд өрсөлдөгчөө 8:1-ийн харьцаатайгаар хожлоо.


Үүний араас АНУ болон Италийн софтболын баг тоглож, АНУ Италийг 2:0-ээр хожлоо.

Зуны 32 дугаар олимпийн албан ёсны нээлт долоодугаар сарын 23-нд болно.

Энэ сарын 21, 22-нд софтболл, эмэгтэй хөл бөмбөгийн зарим тоглолт болох юм.

Зургаан баг хоорондоо өрсөлддөг софтболын төрөл нь хамгийн сүүлд “Бээжин-2008” олимпын хөтөлбөрт орж байсан бөгөөд дараа нь олимпоос хасагдсан байжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top