Олимпын наадмыг зохион байгуулах хорооны дарга Мүто Тошихиро цар тахлын тохиолдол буурахгүй, халдвар тархах эрсдэл нэмэгдсээр байвал олимпын наадмыг цуцалж болох тухай мэдээлжээ.
Мүто Тошихиро хэлэхдээ “Коронавируст халдварыг бид урьдчилан тооцоолж чадахгүй. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор олимпын наадмыг зохион байгуулах эсэх асуудлаар таван талыг хамруулсан уулзалтыг зарлахаар тохиролцсон. Үүгээр бид олимпын наадмыг зохион байгуулах эсэх асуудлаар эцсийн мөчид шийдвэр гаргах болно” гэжээ.
Энэ баасан гарагт нээлтээ хийх “Токио-2020” наадмын зохион байгуулагчид, оролцогчдоос “Ковид-19” халдварын 71 тохиолдол илрээд байна. Ихэвчлэн гэрээт ажилчид болон сайн дурынхнаас халдвар илэрчээ. Түүнчлэн олимпын тосгоноос дөрвөн тохиолдол илрээд байна.
Халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор Олимпын наадмын гол ивээн тэтгэгчид болох “Тоёота”, “Виза” карт, “Кока-Кола” “Эйр БНБ” компаниуд ивээн тэтгэлгээсээ татгалзаж, олимптой холбоотой арга хэмжээнүүдэд ямар нэгэн байдлаар хамтрахгүй гэдгээ зарлажээ.
Эх сурвалж: Sky Sports