Олимпын наадамд оролцогч Үндэсний олимпын хороодод Олон улсын олимпын хороо /ОУОХ/ болон Токиогийн олимпын наадмыг зохион байгуулагчаас галт бамбарыг олгодог.
Токиогийн олимпын галт бамбарыг МҮОХ-нд гардуулан өгсөн байна. 57 жилийн дараа Токио хотноо эргэн ирж буй олимпын гал дэлхий нийтэд энх тайван, эв нэгдлийг авчирна гэдэгт итгэж буйгаа ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах илэрхийлжээ.
Токиогийн олимпын тосгонд байрлах МҮОХ-ны Үндэсний шигшээ багийн штабт байгаа бамбарыг олимпын дараа Монголын олимпын музейд байрлуулах аж.
Сэтгэгдэл ( 0 )