Чилийн таэквондогийн шигшээ багийн тамирчин бүсгүйг коронавирусний шинжилгээ нь эерэг гарсны улмаас Токиогийн олимпоос хасжээ.
Японы NHK телевизийн мэдээлснээр Чилийн тамирчин 10 хоног хөл хорионд байх шаардлагатай учир Токио-2020-д оролцож чадахгүй болжээ.
Чилийн таэквондоч Фернанда Агиррегийн онгоцны буудал дээр ирсэн даруйдаа өгсөн шинжилгээний хариу нь эерэг гарсан байна. 21 настай таэквондоч бүсгүйд өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй аж.
Олимпын наадмын тамирчдын тосгоноос илэрсэн коронавируст халдварын тохиолдол найм болж нэмэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )