Токиогийн олимп өнөөдөр /2021.07.21/ софтбол, эмэгтэй хөлбөмбөгийн тэмцээнээр эхэллээ.
Тэгвэл Их Британи болон Чилийн эмэгтэй хөлбөмбөгчид тоглолт эхлэх шүгэл үлээхийн өмнө өвдөг сөхрөн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцлээ илэрхийлжээ.
Их Британи, Чилийн хөлбөмбөгчид Токиогийн олимпын түүхэнд анх удаагаа улс төрийн эсэргүүцэл илэрхийлсэн тамирчид боллоо.
Хоёр багийн тамирчид тоглолт эхлэх шүгэл дуугарахын өмнө нэг өвдөг дээрээ сууж, BLM (Black Lives Matter) хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 0 )