ТОКИО 2020 I Гвинейн шигшээ баг олимпод оролцохоос татгалзлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 22

Гвинейн шигшээ баг коронавирусний цар тахлын улмаас Токиогийн олимпод оролцохоос татгалзлаа.

Гвинейн Спортын сайд Санусси Соу “COVID-19-ийн халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор тамирчдынхаа эрүүл мэндийг хамгаалж Гвиней улс Токиогийн олимпод оролцохоос татгалзаж байна” гэж мэдэгджээ.

Токиогийн олимпод Гвиней улсаас усанд сэлэлтийн хоёр тамирчин, нэг жүдоч, хөнгөн атлетикийн нэг тамирчин, сонгомол бөхийн нэг тамирчин оролцох байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top