Оросын усанд сэлэлтийн тамирчин Илья Бородины коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсны улмаас шигшээ багтайгаа Токиог зорьж чадсангүй.
Бородин усанд сэлэлтийн багийн хамгийн сахилга баттай тамирчин бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж байжээ. Тэрбээр яагаад коронавирусний халдвар авснаа ойлгохгүй байгаа гэнэ.
Тамирчин залуу “Бид зочид буудал, бассейнаас хаашаа ч холдоогүй. Хаана, яаж ковидын халдвар авснаа ойлгохгүй байна” гэжээ.
Бородин Токиогийн олимпод 200 болон 400 метрийн зайн усанд сэлэлтэд өрсөлдөх байсан юм. Тэрбээр ковидын ямар ч шинж тэмдэггүй ч тест нь эерэг гарч, Токиогийн олимпыг өнжих болсондоо их харамсаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )