Олимпын нээлтийн найруулагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 22

“Токио-2020” зуны 32 дахь удаагийн наадмын нээлтийг найруулахаар сонгогдсон Кобаяши Кентарог үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрээр Холокостын тухай байр суурь илэрхийлсэн нь эрх баригч болон олон нийтэд таалагдаагүй аж.

Кобаяши Кентаро нь театрын чадварлаг найруулагч бөгөөд олимпын наадмын нээлт, хаалтыг найруулахаар сонгогдоод бэлтгэл ажил хангагдаад байжээ. Одоогоор түүний санаагаар нээлт, хаалт болох эсэх нь тодорхойгүй байна.

Зуны олимпын наадмын нээлт орон нутгийн цагаар маргааш 20:00 цагаас болох бөгөөд найруулагчийг өнөөдрийн дотор томилно гэж Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгджээ.


Эх сурвалж: Reuters

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.189.159) 2021 оны 07 сарын 22

MANAI IH MANJ CHIN ULSIN HYATAD NAADAM UVUR MONGOL LUGAA IH SAIHAN BOLSON

0  |  0
Зочин(66.181.183.233) 2021 оны 07 сарын 22

Япончууд олимпын наадмын нээлтийн найруулагчийг нээлтээс 2 хоногийн емне сольж л байна, манайд наадмын найруулагч дархлагдчихаад сольж чаддаггуй ээ, ялгаа байгаа биз

0  |  0
Top