Бразилын хөлбөмбөгч Формига Токиогийн олимпын хамгийн ахмад эмэгтэй хөлбөмбөгч болжээ.
43 настай хагас хамгаалагч Формига Токиогийн олимпын эмэгтэй хөлбөмбөгийн тэмцээний нээлтийн Бразил, Хятад хоёрын тоглолтын бүрэлдэхүүнд талбайд гарч, 72 минут тогложээ.
Формигагийн хувьд энэ олимп долоо дахь олимп нь аж. Тэрбээр 1996 онд эмэгтэй хөлбөмбөг олимпын хөтөлбөрт орсноос эхлэн бүх тэмцээнд оролцож, 2004, 2008 онуудад олимпын мөнгөн медалийн эзэн болж байв.
Сэтгэгдэл ( 0 )