Нидерландын шигшээ олимпын наадмын рекорд тогтоолоо

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 22

Олимпын наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн төрөлд Нидерланд Замбийн шигшээтэй учраа таарч 10-3 онооны харьцаагаар Нидерландын давамгайллаар өндөрлөжээ. Ингэснээр олимпын наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн төрөлд хамгийн олон онооны харьцаагаар өрсөлдөгчөө хожсон баг болж түүхэнд үлдсэн байна.

Тус тоглолтын эхний үед долоон гоол орсон бөгөөд Нидерландын шигшээ багийн Миедема гурван гоол, Мартенс хоёр гоол оруулж нийт онооны харьцаа 6-1 болж өндөрлөжээ. Харин хоёрдугаар хагаст долоон гоол орсон байна. Хэдийгээр харамсалтай ялагдал хүлээсэн ч Замбийн шигшээ багийн Барбара Банда Замбийн шигшээ багаас хет-трик толилуулсан анхны тоглогч болж түүхэнд үлджээ.

Олимпын наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмөгийн “F” хэсгийн нөгөө нэг тоглолт болох Бразил-Хятадын тоглолт 5-0 буюу Бразилын ялалтаар өндөрлөсөн байна. Ингэснээр тус хэсгийг Нидерланд, Бразил улс тэргүүлж байгаа юм.

Бусад хэсгийн тоглолтууд долоодугаар сарын 24-ний өдөр болох хуваарьтай байна.  

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зан(202.179.26.205) 2021 оны 07 сарын 23

Нидерланд, Замбийн тоглолтыг хэзээ үзүүлэх гэж байнаа манайхаан?

0  |  0
Top