ТОКИО 2020 I Польшийн 6 тамирчин холбооныхоо алдаанаас болж нутаг буцлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 22

Польш улсын шигшээ багийн зургаан тамирчин Токиогийн олимпод оролцож чадалгүй нутаг буцлаа.

Усанд сэлэлтийн зургаан тамирчин холбооныхоо ерөнхийлөгчийн алдаанаас болж ийнхүү зуны 32 дахь олимпод оролцож чадсангүй.

Олон усан сэлэлтийн холбооноос Польш улсад 17 тамирчнаа Токиогийн олимпод оролцуулах эрх олгосон ч Польшийн Усанд сэлэлтийн холбооны ерөнхийлөгч Павел Сломински алдаа гаргаж, 23 тамирчнаа Токио руу илгээсэн байна.

Буруу ойлголцол үүссэн учир холбооны зүгээс зургаан тамирчнаа нутаг буцаахаас өөр аргагүй болжээ.
 

 

Польшийн Усанд сэлэлтийн холбооны ерөнхийлөгч Павел Сломински “Токиогийн олимпод оролцох тамирчдын эрхийн талаар үүссэн асуудалд гүнээ харамсаж байна. Ийм байдал үүсэх ёсгүй байсан” хэмээн мэдэгдээд холбоогоо эсэргүүцэн гаргаж буй тамирчдынхаа үйлдлийг зөвтгөж байгаагаа хэлжээ.

Усанд сэлэлтийн тамирчид холбооныхоо удирдлагуудыг буруутган, огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа аж. Тэд “Энэ бол байж боломгүй зүйл. Бидний итгэл найдварыг үгүй хийлээ” гэжээ.
 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.161.60) 2021 оны 07 сарын 25

humuusee bugdig ni oroltsuulah sanaatai bj de hurhi daanch tsaanaas ni 17 erhtei bj tiimees argagui erhend 6 butsaajde

0  |  0
уншигч(202.126.88.146) 2021 оны 07 сарын 24

Хүн муулахаас өөр чадах юм байна уу та нарт

1  |  0
ASA(66.181.161.84) 2021 оны 07 сарын 23

Чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээн болоход Аса Дагвадорж иймэрхүү асуудал гаргаж байсан санаанд орлоо. Тамирчиддаа хуурамч виз дарж өгөөд явуулж байж билээ.

1  |  2
Занга(202.179.26.205) 2021 оны 07 сарын 23

Польшууд тэнэгээрээ монголоос хол хоцордог ч гэсэн бас л иэнэг юм байна тээ.

0  |  0
zochin(98.215.126.149) 2021 оны 07 сарын 24

mongoliin hund garuud baritsah hanitai , yarih naiztai boljdee.

0  |  2
зочин(66.181.161.72) 2021 оны 07 сарын 24

Монголчууд ганцаараа ч биш л юм бн

3  |  0
ха ха(202.9.40.121) 2021 оны 07 сарын 23

Полшууд ч манайхаас дутхааргүй тэнэг юм байна

3  |  2
Top