ОХУ-ын олимпын найдвар “КОВИД-19” халдварын улмаас хасагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 22

ОХУ-ын усанд сэлэгч, 2021 оны Европын аварга Илья Бородин коронавируст халдвартай болох нь батлагдаж, олимпын наадмын 400 метрийн буухиа сэлэлтийн төрөлд оролцохгүй байхаар болжээ.

"Энэ бол ОХУ-ын усанд сэлэлтийн багт хүнд цохилт болох мэдээ байлаа. Түүнд хурдан эдгэрч бэлтгэлдээ гарахыг ерөөе" гэж ОХУ-ын Усанд сэлэлтийн холбооны дэд ерөнхийлөгч Виктор Авиденко мэдэгдэлдээ дурджээ.

Ингэснээр буухиа сэлэлтийн төрөлд ОХУ-ын шигшээ баг медаль хүртэх эсэх нь эргэлзээтэй болоод байна. Өдгөө 18 настай түүнийг Япон улсад эмчлүүлж байгаад эдгэрснийх нь дараа нутаг буцаахаар болжээ.

Олимпын тосгонд одоогийн байдлаар 12 тохиолдол бүртгэгдсэн бол олимпын наадмыг зохион байгуулах ажилтан, сайн дурынхнаас нийтдээ 87 халдвар илрээд байна.


Эх сурвалж: RT

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top