Бразилын домог Марта 5 олимп дараалан гоолдсон анхны эмэгтэй болов

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 22

Эмэгтэй хөлбөмбөгийн домог гэгддэг Бразилын шигшээ багийн довтлогч Марта таван олимп дараалан гоолдсон анхны эмэгтэй хөлбөмбөгч боллоо.
 


Бразилын бүсгүйчүүд Хятадыг 5:0-ийн харьцаатайгаар ялжээ. Уг тоглолтын хоёр гоолыг 35 настай Марта оруулжээ.

Түүнчлэн Токиогийн олимпын хамгийн ахмад хөлбөмбөгч, Бразилын багийн хагас хамгаалагч 43 настай Формига долоон олимп дараалан оролцсон анхны эмэгтэй хөлбөмбөгч болжээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top