Гвинейн шигшээ баг коронавирусний цар тахлын улмаас Токиогийн олимпод оролцохоос татгалзаж буйгаа мэдэгдсэн байсан. Тэгвэл Гвинейн шигшээ баг зуны олимпод оролцохоос татгалзахаа больжээ.
Тус улсын Засгийн газар эрүүл мэндийн байгууллагаас баталгаа авсныхаа дараа тамирчдадаа Токиогийн олимпод оролцохыг зөвшөөрсөн талаар Гвинейн Спортын сайд Санусси Соу мэдэгджээ.
Гвиней улсаас Токиогийн олимпод усанд сэлэлтийн хоёр тамирчин, нэг жүдоч, хөнгөн атлетикийн нэг тамирчин, чөлөөт бөхийн нэг тамирчин оролцох юм.
Сэтгэгдэл ( 0 )