Өнөөдөр /2021.07.23/ 09:00 цагаас эмэгтэйчүүдийн байт харвааны урьдчилсан чансаа тогтоох харвалт боллоо.
Энэ үеэр Оросын байт харвааны тамирчин Светлана Гомбоева наршиж, ухаан алджээ.
Оросын байт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Галина Шадрина “Светлана Гомбоеваг эмнэлэгт аваачих шаардлагатай байна” гэжээ.
Урьдчилсан чансаа тогтоох харваанд 23 настай Гомбоева 45-д бичигджээ.
Сэтгэгдэл ( 1 )