Олимпын наадмын хамгийн үзэсгэлэнтэй тамирчин Алиса Шмидт

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 23

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй тамирчин болох хөнгөн атлетикийн тамирчин Алиса Шмидт хэвлэлийнхний анхааралд байна.

Германы шигшээ багийн найдвар, 4х400 метрийн буухиа төрөлд медалийн таамагт байгаа юм.

Үзэсгэлэн төгөлдөр царайгаараа олны анхааралд өртсөн түүний Инстаграм хаягийг 1.8 сая хүн дагадаг. Дортмундын уугуул тэрээр хөлбөмбөгийн Боруссиа Дортмунд клубийн үнэнч шүтэн бишрэгч, фитнесийн хувийн дасгалжуулагч юм. Боруссиа Дортмунд клубийн зөвшөөрөлтэйгөөр тус клубийн бэлтгэлийн баазад бэлтгэлээ базаадаг ажээ.

Тэрбээр 2017 онд 20-иос доош насны Европын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан юм. Өдгөө 22 настай түүнийг Германы хамгийн өсөх ирээдүйтэй хөнгөн атлетикч гэж дүгнэдэг.

Чухамдаа томоохон амжилт гаргаагүй ч үзэсгэлэнтэй тул Пума бренд гэрээ байгуулжээ. Түүнд Playboy сэтгүүлээс хэд, хэдэн удаа санал тавьж байсан гэдэг. 

 











Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.9.46.246) 2021 оны 07 сарын 24

wow yffg iji9

0  |  0
Top