Португалийн сөрфингийн тамирчнаас “КОВИД-19” халдвар илэрлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 24

Португалийн сөрфингийн тамирчин Фредерику Морайсаас коронавирусний халдвар илэрсэн тул тэмцээнээ орхисон байна. Энэ удаагийн олимпод шинээр багтсан спортод түүнийг медалийн өрсөлдөөнд багтааж байсан юм.

“Миний бэлтгэл маш сайн хангагдсан байсан. Гэхдээ коронавирусний халдвар намайг тойрсонгүй. Бие тун сайн байна. Халдварын шинж тэмдэг илрэхгүй байна” гэж Фредерику Морайс ярьжээ.

Түүнийг 14 хоног тусгаарлаж нутагт нь буцаана. Хэрэв шинж тэмдэггүй, биеийн байдал сайн байвал үүнээс өмнө нутаг буцах боломжтой аж.


Эх сурвалж: AP

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top