Хенд Заза: Ялагдлаасаа их зүйл сурлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 24

Энэ удаагийн олимпын наадмын хамгийн залуу тамирчин, Сирийн ширээний теннисч Хенд Зазаа эхний шатнаас тэмцээнээ дуусгалаа.

Тэрээр эхний шатанд Австрийн ширээний теннисч 27 настай Лиу Жиатай учраа таарсан юм. Хоёр тамирчныг 15 нас заагалж байсан бөгөөд туршлага заан ийнхүү ялжээ.

Тэмцээний дараа Хенд Заза ярихдаа “Токиогийн олимпод оролцсон минь том амжилт байсан. Энэ удаад би ялахын тулд биш, тоглолтоо олонд харуулахын тулд л тоглосон. Ялагдлаасаа их зүйл сурлаа. Цаашид улам сайжрах болно” гэж ярьсан юм.

Эхний шатандаа ялалт байгуулсан Лиу Жиа маргааш Украины теннисч Ганна Гапоноватай тоглоно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top