ТОКИО-2020 | Элсний волейболын тэмцээн КОВИДЫН улмаас цуцлагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 24

Өнөөдөр элсний волейболын “F” хэсэгт учраа таарсан Чех-Японы шигшээ багийн тоглолт коронавирусний улмаас цуцлагдлаа.

Учир нь Чехийн шигшээ багийн Маркета Слуковагаас халдвар илэрч улмаар тэмцээнийг цуцлан, өрсөлдөгч Японы шигшээд ялалт өгсөн байна.

Хэдийгээр Чехийн шигшээ багийн нөгөө тоглогчоос халдвар илрээгүй ч эрсдэл үүссэн гэж үзэн элсний волейболын тэмцээнээс Чехийн шигшээг хасжээ. “Маш харамсалтай байна. Бидэнд ялалт байгуулах боломж их байсан. Уйлахаас өөр зүйлийг хийж чадахгүй нь. Хамтрагч Барбора Херманновагаас гүнээ уучлал хүсье. Бидний зам энэ хүрээд дуусах нь...” гэж Маркета Слукова ярьсан байна.

Чехийн олимпын шигшээ багийн найман тамирчнаас халдвар илэрсэн тул чухам ямар шалтгаанаар халдварын тархалт өндөр байгааг Чехийн олимпын хорооноос судалж байгаа билээ. Ингэснээр багийн спортоос анх удаагаа нэг баг халдварын улмаас хасагдсан нь энэ болж байна.


Эх сурвалж: Fox News

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top