“Токио-2020” олимпын наадмын хоёр дахь өдөр Хятадууд одтой байна. БНХАУ-ын хүндийг өргөгч эмэгтэй Хоу Жихуй 46 кг-ын жинд олимпын наадмын хүндийг өргөлтийн шинэ рекорд тогоолоо.
Тэрээр нийт 210 кг-ыг өргөсөн нь дэлхийн рекордоос ердөө гурван кг-аар дутуу байжээ.
Энэтхэгийн хүндийн өргөгч Чану Сайхом Мирабай 202 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртэв. Тус улсын түүхэнд хүндийн өргөлтийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн анхны тамирчин болжээ. Хүрэл медалийг Индонезийн хүндийн өргөгч Чантика Айса 194 кг өргөснөөр хүртсэн байна.
Хэдийгээр энэ удаагийн тэмцээнд АНУ-ын хүндийн өргөгч Журдан Делакруз медалийн тавцанд зогсох магадлалтай гэгдэж байсан ч гурав дахь оролдлого нь амжилтгүй болж медалийн тавцангаас мултарчээ.
Эх сурвалж: AP
Сэтгэгдэл ( 0 )