Исламын бүгд найрамдах Иран улсын мэргэн бууч Жавад Форуги 10 метрийн хийн гар бууны төрөлд аваргын алтан медаль хүртлээ.
Тэрбээр шигшээ буудалтад нийт 244.8 оноотойгоор түрүүлж, олимпын наадмын шигшээ буудлагын рекордыг шинэчлэн тогтоолоо.
Мөнгөн медалийг Сербийн бууч Дамир Микеч 237.9 оноотойгоор, хүрэл медалийг Хятадын бууч Панг Вей 217.6 оноотойгоор хүртсэн байна.
Жавад Фуруги нь өдгөө 41 настай, Азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээнд энэ төрөлдөө хошой хүрэл медаль хүртэж байсан юм. Энэ жил болсон буудлагын ДАШТ-нд хүчтэй өрсөлдсөн ч медаль хүртэж чадаагүй билээ. Ийнхүү олимпын наадамд түрүүлснээр Ираны спортын түүхэнд хамгийн хөгшиндөө олимпын алтан медаль хүртсэн тамирчин болж түүхэнд үлдэж байна.
Эх сурвалж: Tehran Times
Сэтгэгдэл ( 0 )