Байт харвааны холимог багийн төрөлд Өмнөд Солонгосчууд түрүүллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 24

Олимпын наадмын байт харвааны холимог багийн төрөлд Өмнөд Солонгосын харваачид болох Ким Же Док, Ан Сан нар түрүүлж, олимпын наадмын анхны медалийг, тэр дундаа алтан медалийг эх орондоо авчирлаа.

Мөнгөн медалийг Нидерландын баг, хүрэл медалийг Мексикийн баг хүртсэн байна.

Олимпын өмнө форм тун сайн байсан Өмнөд Солонгосын харваачдыг медаль хүртэх хамгийн өндөр магадлалтай гэж мэргэжилтнүүд таамаглаж байв. Хэдийгээр Нидерландын харваачид сайн байсан ч эцсийн мөчид мөнгөн медаль хүртсэн юм.

“Токио-2020” олимпын наадамд одоогийн байдлаар БНХАУ хоёр алт, Эквадор, Иран, Өмнөд Солонгос улсууд тус бүр нэг алтан медальтай тэргүүлж байна. Харин Бельги, Энэтхэг, Нидерланд, ОХУ, Серби улсууд нэг мөнгөн медальтай, Индонези, Мексик, Словени, Швейцарь улсууд нэг хүрэл медальтай 206 орныг тэргүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top