ОХУ-д олимпын анхны медалийг авчирсан Анастасия Галашина

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 24

ОХУ-ын тамирчид допингийн асуудлын улмаас Токиогийн олимпод ROC /Оросын олимпын хороо/ нэрийн дор оролцож байгаа билээ.

Тэгвэл ОХУ-д Токиогийн олимпын анхны медалийг хийн буудлагын төрөлд анхны олимпдоо өрсөлдсөн Анастасия Галашина авчирлаа.

Анхны олимпдоо оролцож байгаа Анастасия Галашина мөнгөн медалийн эзэн болсонд ОХУ-ын Спортын сайд Олег Матыцин баяр хүргэв. Матыцин алтан медальд хүрэхэд маш ойрхон байсан залуу тамирчин болон түүний дасгалжуулагчид баяр хүргээд ирээдүйд илүү их амжилтыг үзүүлнэ гэдэгт нь итгэлтэй байгаагаа хэлжээ.

Галашинаг ОХУ-ын төрийн шагналд тодорхойлох аж.

Анастасия 24 настай. Бүсгүй Европын хоёр удаагийн аварга. Европын аваргын хошой мөнгөн медальтай.
 

Настя 12 настайдаа буудлагын спортод оржээ. Галашина медалиа аваад “Аавдаа маш их баярлаж байна” гэлээ. Түүнийг буудлагын спорт руу оруулсан хүн бол аав нь аж. Анастасия эхлээд буудлагын спортод төдийлөн дуртай биш байжээ.
 

Бүсгүй мөнгөн медальдаа маш сэтгэл хангалуун байгаа бөгөөд “Энд үргэлж ковидын шинжилгээ өгч, амны хаалт зүүж байгаа нь надад саад болохгүй байгаа. Би аль хэдийн дасчихсан” гэж ярьжээ.
 

Хийн буудлагад эхлээд тэргүүлж байсан Настя эцсийн мөчид алтан медалийг алдсан юм.

Тэрбээр сүүлчийн буудлагаа хийхдээ юу мэдэрч байсан талаарх асуултад “Догдлол намайг нөмрөн авсан ч бодол санаагаа төвлөрүүлэхийг хичээсэн” гэж хариулжээ.
 

Токиогийн олимпын мөнгөн медаль түүний хувьд ирээдүйн амжилтын замыг нь нээж өгсөн гэжээ.

Тэрбээр “Анхны олимпдоо оролцоод мөнгөн медаль авсан нь миний хувьд том алхам, туршлага боллоо” гэв.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Занга(202.179.26.205) 2021 оны 07 сарын 25

Анхэндаа дургүй байсны шинж иэмдэг илэрсэн байна. Анхнаасаа дуртай байсан бол аваргалах байж дээ Настья.

0  |  0
Top