Алдарт жүдоч Паула Парето зодог тайлахаа зарлалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 24

Олимп, дэлхийн аварга, Пан Америкийн наадмын зургаан удаагийн аварга Аргентин улсын жүдоч Паула Парето дөнгөж сая их спортоос зодог тайлж буйгаа зарлалаа.

Энэ удаагийн олимпод 35 настай оролцсон Парето аварга эхний хоёр барилдаандаа ялж, улмаар хагас шигшээд Японы жүдоч Фүна Тонакид ялагдсан юм. Тэмцээнээ дуусгасан Паула Парето төд удалгүй зодог тайлж буйгаа зарласан байна. Пауло Парето хэлэхдээ  “Татамигаас буух цаг минь болжээ. Тамирчин бүр ялагдах гэж тэмцээнд оролцдоггүй. Хэдийгээр гунигтай байгаа ч үгээр илэрхийлэмгүй мэдрэмж намайг бүрхэж байна. Их спортын хувьд энэ бол миний сүүлийн тэмцээн. Токиогийн их олимпод оролцсон минь нэр төрийн хэрэг” гэж ярьжээ.

Пауло Парето 2008 онд Бээжингийн олимпод хүрэл медаль хүртэж байсан бол 2016 оны Риогийн олимпод 48 кг-ын жинд алтан медаль хүртсэн юм. Их олимпод түрүүлэхийн өмнөх жил нь Астанад болсон ДАШТ-нд мөн түрүүлж дэлхийд нэрээ дансалж байв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top