Японы жүдоч Такато Наохиса эрэгтэйчүүдийн 60 кг жинд ялалт байгуулж, алтан медаль авлаа.
Тэрбээр алтны төлөө Хятадын Тайванийн тамирчин Янг Юнг Вейтэй барилдаж, ялсан юм.
Энэ нь Токиогийн Олимпын их наадмын эзэн улсын хувьд анхны алтан медаль юм.
Хүрэл медалийг Казахстаны Елдос Сметов, Францын жүдоч Лука Мхеидзе нар тус тус хүртлээ.
Сэтгэгдэл ( 2 )