М.Уранцэцэг: Энэ амжилтын төлөө би 16 жилийн турш хичээллэсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 24

"Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдсөн ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин М. Уранцэцэг хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагаллаа.

Хүрэл медалийн төлөөх барилдаан дуусахад 54 секунд дутуу байхад М.Уранцэцэг өрсөлдөгчөө өчих мэхээр ялснаар олимпын хүрэл медалийн эзэн болсон юм.

Олимпоос анхны медалиа авч байгаа Гавьяат тамирчин М.Уранцэцэг “Маш их баяртай байна. Энэ амжилтыг гаргаж, медаль авахад миний баг, хамт олон маш их тусалсан. Бэлтгэл хангагч, партнёр маань маш их тусалсан. Гурав дахь олимпдоо оролцож, анхны медалиа авч байна. Маш их баяртай байна. Аав, ээждээ болон хайртай ах, дүү нар, хамаатан садан, найз нөхөд, "Хүч" спорт хороо, тусалж дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Энэ медалийг хүртэхийн төлөө би 16 жил хичээллэсэн. Амжилт гаргасандаа маш их баяртай байна. Баярлалаа” хэмээн нулимс унаган ярилаа.

 

 
 
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
t.tsetseg(124.158.96.248) 2022 оны 05 сарын 09

bichlegiig ni uzexeer bi uuruu uilchix geed bx um.sportiin xun iim xatuujiltai bdag um bolov uu.bi bol ali xediin uilaad bj bgaa daa.YAMAR MUNDAG UM BE...

1  |  0
t.tsetseg(124.158.96.248) 2022 оны 05 сарын 09

unen shuu.duund gardag shig 16jil ix xugatsaa shuu dee.BAYARLALAA URANTSETSEG EE...

1  |  0
дэмжигч(103.242.47.14) 2023 оны 12 сарын 17

Маш ихээр баярлаж байна Хүн даварамхайбайдагдаа миний хувьд жоохон зориг гаргасан бол аварга байсан гэж бодоод байгаа юм Нутаг удирплагууд нь нэг юм бодож байгаа байхаа Нутгийн 2 хүүхэд медал авлаашүүдээ допингтой бөхчүүд улсын цол авахаар яадаг билдээ аймгаар өр тавьж байгаад л үнэтэй машин өгдөг шүүдээ ЭНЭ ХОЁР чинь дэлхийн наадамд найраагүй начин хийлээшүүдээ

1  |  0
Top