Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский жүдоч Дарья Белодидэд олимпын хүрэл медаль хүртсэнд нь баяр хүргэлээ.
Зеленский Твиттер хуудсандаа “Дарья Белодидэд Токиогийн олимпын хүрэл медаль хүртсэнд нь баяр хүргэе. Энэ шагнал Украины тамирчдын олимпын амжилтын сайхан эхлэл болно гэдэгт итгэж байна. Дарьягийн тууштай зангаар бахархаж байна. Олимпын алт урд чинь байгаа! хэмээн бичсэн байлаа.
Токиогийн олимпоор алтан медалийн төлөө өрсөлдөх тамирчнаар нэрлэгдэж байсан Дарьяд өнөөдөр хүнд өдөр байв. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд ялсныхаа дараа нулимсаа нууж чадаагүй юм.
Сэтгэгдэл ( 0 )