Туялзуур сэлэмний хүнд сэлэмний төрөлд Хятадын тамирчин ялав

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 24



Олимпын наадмын туялзуур сэлэмний хүнд сэлэмний төрөлд БНХАУ-ын тамирчин Сун Ивен түрүүлж, аваргын алтан медаль хүртлээ.

Тэрбээр аваргын төлөө Румын улсын сэлэмч Ана Мариа Попескутай тулалдаж, аваргалсан байна. Мөнгөн медаль хүртсэн Попеску нь олимпын аварга, дэлхийн хошой, европын долоон удаагийн аварга алдартай тамирчин юм. Мэргэжилтнүүд түүнийг түрүүлнэ гэж таамаглаж байлаа.

Хүрэл медалийн төлөө Оросын сэлэмч Айзанат Муртазаева, Эстонийн сэлэмч Катрина Лехистэй учраа таарч, 15-8 онооны давуугаар Катрина Лехис хүрэл медаль хүртжээ.  

Алтан медаль хүртсэн Сун Ивен нь олимпын наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан, дэлхийн аварга тамирчин юм.

Тэрбээр 2016 оны Риогийн олимпын наадамд хүнд сэлэмний ганцаарчилсан болон багийн төрөлд мөнгө, хүрэл медаль хүртэж байсан билээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top