Олимпын 2 дахь өдөр 18 алтын төлөө өрсөлдөнө

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 25

Токио-2020 Олимпын наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр дэлхийн шилдэг тамирчид 18 алтан медалийн төлөө хүч сорино.

Олимпын хөтөлбөрт шинээр нэмэгдсэн серфинг, скейтбординг өнөөдөр анхны гараагаа эхэлнэ. Байт харваа, туялзуур сэлэм, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг, эрэгтэйчүүдийн 66 кг, буудлага, скейтбординг, усан сэлэлт, таэквондо болон хүндийн өргөлтийн аваргууд энэ өдөр тодорно.

Одоогийн байдлаар медалийн тоогоор БНХАУ гурван алт, нэг хүрэл нийт 4 медальтай тэргүүлж байгаа бол Итали нэг алт, нэг мөнгө нийт хоёр медаль, эзэн орны баг нэг алт, нэг мөнгөн медальтай араас нь нэхэж байна. Монгол Улс нэг хүрэл медальтай Олимпын 206 орон, бүс нутаг оролцож буй Олимпод чансаагаараа 19-т бичигдэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top