“Токио-2020” олимпын наадмын гольфын төрөлд медалийн таамагт багтаж байсан Америкийн гольфчин Брайсон Дишамбе коронавирусээр халдварлаж, тэмцээнээ орхилоо.
АНУ-ын шигшээ баг түргэн хугацаанд шийдвэр гаргаж, түүний оронд Патрик Рийдийг оролцуулахаар болжээ.
Брайсон Дишамбе нь өнгөрсөн жил болсон мэргэжлийн гольфын Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж байсан тамирчин юм. Алдарт ESPN сэтгүүл, олимпын наадмын албан ёсны цахим хуудас энэ олимпоор тогтож харах шилдэг 48 тамирчны нэгээр түүнийг нэрлэж байлаа.
Түүнийг орлохоор болсон Патрик Рийд өнөөдөр эзэн орны гольфчин Касүмигасекитэй эхний тоглолтоо хийнэ.
Эх сурвалж: ABC
Сэтгэгдэл ( 0 )