Хоёр олимп дараалан талбайн теннисний эрэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн Британийн теннисч Энди Маррей гуяны бэртлийн улмаас тэмцээнээ орхилоо.
Түүнийг Новак Жоковичтой хүчтэй өрсөлдөнө гэж дүгнэж байсан ч ийнхүү тэмцээнээ орхихоор болжээ.
“Миний бэртэл хөнгөн гэж бодож байсан. Гэхдээ эмнэлгийн багийнхан намайг тэмцээнээ орхих ёстой гэж зөвлөсөн. Хөгжөөн дэмжигчдээсээ уучлал хүсье” гэж Энди Маррей ярьжээ.
Тэрбээр энэ олимпод өмнөх шигээ хосын болон ганцаарчилсан төрөлд хоёуланд нь оролцож байсан юм. Гэмтээд тэмцээнээ дуусгасан учраас хосын төрөлд түүнийг Макс Пюрсель орлох аж. Энди Маррей 2012 оны Лондоны олимпод хосын болон ганцаарчилсан төрөлд финалдаж ганцаарчилсан төрөлд аваргалж, хосын төрөлд нь үзүүрлэж байсан юм. 2016 оны Риогийн олимпод ганцаарчилсан төрөлд түрүүлж олимпын хошой аварга болж байсан билээ.
Мэргэжлийн замналдаа Уимбледонд хоёр удаа, Америкийн нээлттэй тэмцээнд нэг удаа түрүүлж байсан алдарт теннисч юм.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл ( 0 )