Олимпын эсрэг ухуулах хуудас тараасан эрийг саатуулжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 25

Японы нийслэл Токио хотод болж буй олимпын наадмыг эсэргүүцсэн ухаалах хуудас тараасан Нагоя хотын иргэнийг цагдаагийн газраас саатуулжээ. Өдгөө 59 настай Южи Усүй хэцүү цагт олимп зохион байгуулж байгаа нь ард түмнийхээ эсрэг үйлдэж байгаа гэмт хэрэг гэж үзэж буй аж. Түүнийг орон нутгийн цагдаагийн газар 11:15 цагийн орчимд Нагоя хотын Цүрүмай өртөөнөөс баривчилжээ. Ухуулах хуудас тараахын хажуугаар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэн баривчилсан байна. Южи Усүй хэргээ хүлээсэн тул торгох ялаар шийтгэнэ гэж цагдаагийн газраас мэдээллээ.

Япон улсад Токиогийн олимптой үүдэлтэй халдварын тоо нэмэгдэж буй бөгөөд зөвхөн Токио хотын төвийн дүүрэгт л гэхэд нэг өдрийн дотор 1128-аар нэмэгдсэн байна. Токио хотын Эрүүл мэндийн газрын тооцоолж байгаагаар олимп дуусахад энэ тоо гурав дахин нэмэгдэх аж.


Эх сурвалж: Kyodo News

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top