ОХУ-д олимпын анхны алтыг авчирсан Виталина Бацарашкина

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 25

Токиогийн олимпод ROC /Оросын олимпын хороо/ нэрэн дор оролцож байгаа ОХУ-ын тамирчид медаль хүртсээр байна.

ОХУ-ын баг тамирчид өнөөдөр Токиогийн олимпоос анхны алтан медалиа хүртлээ. Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд Виталина Бацарашкина олимпын рекордыг шинэчилж, алтан медаль хүртэв.

Виталина Бацарашкина “Олимпын аварга болсондоо итгэж чадахгүй байна” хэмээн ярьжээ.
 

24 настай Виталина Рио-де-Жанейрогийн олимпоос мөнгөн медальтай, 2018 оны дэлхийн аварга. ОХУ-ын спортын мастер. Бага түрүүч.
 

Виталина бага байхдаа өвөөтэйгөө анд явдаг байсан бөгөөд 10 настайдаа буудаж сурчээ. Гэхдээ тэрбээр буудлагын спортод орохдоо гар бууг сонгосон байна.
 

Токиогийн олимпоос Оросын баг тамирчид одоогоор нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээрт бичигдэж байна. Медалийн тоогоороо Хятад, Япон, АНУ эхний гурван байрт бичигдэж байгаа билээ.
 

Виталина Бацарашкинагийн оролцсон төрөлд манай улсаас О.Гүндэгмаа, Ц.Анударь нар өрсөлдсөн юм. Тэд шигшээ шатанд шалгарч чадаагүй.
 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top