БНСУ-ын эмэгтэйчүүдийн баг АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 25


"Токио-2020" олимпын байт харвааны эмэгтэйчүүдийн багийн тэмцээнд БНСУ-ын баг ялж, алтан медаль хүртлээ. Ингэснээр БНСУ одоогоор нийт хоёр алт, хоёр хүрэл медаль аваад байна.

Шөвгийн тэмцээнд БНСУ-ын баг Оросын харваачдыг 6:0 оноогоор ялав. ОХУ одоогоор нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль ганзагалаад байна.

Хүрэл медалийг Германы баг хүртлээ. Одоогоор тус улс хоёр хүрэл медаль аваад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top