Олимпын аваргын төлөөх барилдааныг анх удаагаа МОНГОЛ ШҮҮГЧ шүүлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 25

"Токио-2020" олимпын жүдо бөхийн тэмцээнийг Монголын шүүгч Төрбатын Энхцэцэг шүүж байна.

Тэрбээр олимпын алтан медалийн төлөөх эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийг барилдааныг шүүлээ. Дэлхийн хошой аварга Абэ Үта, ДАШТ-ий хошой хүрэл медальт А.Бушард нарын барилдааныг Т.Энхцэцэг шүүж, уг барилдаанд Абэ Үта ялж, олимпын аварга боллоо.

Т.Энхцэцэг нь гурван жил дараалан дэлхийн чансааг тэргүүлж, 2018 онд “Бөртэ чоно” наадмын шилдэг шүүгчээр тодорсон билээ.

Т.Энхцэцэг жүдо бөхийн төрөлд олимпын эрх авсан Монголын анхны эмэгтэй шүүгч юм.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б.ЦЭДЭВ(202.9.47.13) 2021 оны 07 сарын 27

Юуны өмнө олимпийн медаль хүртэж олимпоор амьсгалж байгаа ард түмнийхээ хүлээлт,найдварыг биелүүлсэн нутгийн хоёр дүү Уранцэцэг,Цогтбаатар нартаа баяр хүргэж\nсайн сайханы дээдийг ерөөе.Жудогийн спортыг хөл дээр нь босгож чадсан Ерөнхийлөгч асан Баттулга ерөөлийн дээдийг өргөе.Баянхонгорын хүүхэд залуучууд энэ сайхан амжилт үр дүнг уламжлал болгож ,жудогоор өргөн хичээллэж ,амжилтаа Японы зиндаанд\nхүргэх хэрэгтэй.Монгол маань жудогоор байнга амжилт гаргах баг бүрдэх нөхцөл бий\nболжээ.Үүний зэрэгцээ дэлхийн зиндааны шүүгчтэй болно том бахархал.Энхцэцэг шүүгчдээ баяр хүргэж амжилтын оргилыг хүсэе

0  |  0
Заагч (202.9.46.216) 2021 оны 07 сарын 26

Сайн шvvгчдээ амжилт хvcье.

1  |  0
Зоч ин(66.181.161.70) 2021 оны 07 сарын 26

Шүүгч эмэгтэй бас гайхалтай. Баяр хүргэе

3  |  0
Top