Японы жүдоч Абэ Хифүми жүдогийн эрэгтэйчүүдийн 66 кг жинд алтан медаль хүртсэн бол түүний төрсөн дүү Абэ Үта эмэгтэйчүүдийн 52 кг жинд мөн алтан медаль авлаа.
Ингэснээр төрсөн ах, дүү хоёр Олимпын түүхэнд нэг өдөр, хоёул алтан медаль хүртэж, түүх бүтээлээ.
Жүдогийн эмэгтэйчүүдийн 52 кг жинд Японы тамирчин Масато Учиба түрүүлснээс хойш Абэ Үта анх удаа энэ жинд түрүүлсэн Японы тамирчин болж байна.
ҮТА АБЭ: ЭНЭ БОЛ АХ БОЛОН МАНАЙ ГЭР БҮЛИЙНХЭН БҮГДЭЭРЭЭ ХАМТДАА АВСАН АЛТАН МЕДАЛЬ
Тэмцээний дараах ярилцлагад Үта Абэ “Цар тахлын улмаас олимп явагдах эсэх нь тодорхойгүй байсан ч азаар олимп явагдаж, алтан медаль авч чадлаа. Бүтэн дөрвөн жилийн турш энэ олимпын аварга болохын тулд л бэлтгэл хийж байсан. Түрүүлэх зорилгоо биелүүлсэндээ баяртай байна. Бушар маш хүчтэй өрсөлдөгч байлаа. Үнэхээр хүндэлмээр тамирчин. Би финалд 52 кг-д Япон орондоо заавал алтан медаль авчирна гэсэн хүслээр барилдсан. Энэ бол ах болон манай гэр бүлийнхэн бүгдээрээ хамтдаа авсан алтан медаль” хэмээлээ.
АБЭ ХИФҮМИ: ДҮҮГЭЭ ТҮРҮҮЛЭХИЙГ ХАРААД ДОТОР ШАТАХ ШИГ Л БОЛСОН
Харин Хифүми Абэ “Өнөөдөр дүү минь эхлээд финалд барилдаж, надаас түрүүлж алтан медаль авлаа. Дүүгээ түрүүлэхийг хараад дотор шатах шиг л болсон. Заавал түрүүлнэ гэж бодогдоод. Харин элдэв дарамт мэдрээгүй. Ингээд бид түүхэнд нэрээ үлдээж чадлаа. Цаашдаа олимпын аварга гэдэг нэр хүндээ дааж явахыг хичээнэ. Өнөөдөр би тайван сайхан барилдаж чадлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Сэтгэгдэл ( 2 )
gaihamshigtai.baharhaltai.aav eejid ni bayar hurgei.\n
Амжилт гайхалтай.