Токио-2020 олимпын их наадмын медаль хүртсэн тамирчдад шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр дурсгалын гэрэл зураг татуулах боломж олгох үүднээс 30 секундийн хугацаанд амны хаалтаа авахыг зөвшөөрсөн тухай Олон улсын олимпын хороо мэдээлжээ.
Төрийн сүлд дуу эгшиглэсний дараа медалийн эздэд амны хаалтаа 30 секундийн хугацаанд авахыг зөвшөөрч, дохио өгөх гэнэ. Энэ үеэр Олимпын медалийн эзэд өөр хоорондын зайг баримталсан байх ёстой. Үүний дараа тэдэнд амны хаалтаа зүүх дохио өгөх ба Олимпын шинэ аваргатай амны хаалттай гэрэл зургаа дахин татуулах боломж олгох гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )